Бүгд Найрамдах Солонгос Улсын (БНСУ) Засгийн Газраас Монгол улсын иргэд болон Монгол улсад оршин суугаа гуравдагч орны иргэдийн виз мэдүүлэгтэй холбоотой мэдээлэл, үйлчилгээг Улаанбаатар хот дахь Солонгосын Виз Мэдүүлэх Төв (СВМТ) дамжуулан үзүүлэх албан ёсны эрхийг Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагад (ОУШХБ) олгосон болно.

Та визний материалаа бүрдүүлж эхлэхээс өмнө, БНСУ-д визгүй зорчих орны иргэн мөн эсэхээ энд дарж шалгана уу.  

ОУШХБ-ын Солонгосын Виз Мэдүүлэх Төв (СВМТ) нь дараах үйлчилгээг үзүүлнэ: 

  • Ерөнхий мэдээллийн үйлчилгээ (Виз мэдүүлэгчдэд болон Төлөөлөн гүйцэтгэх байгууллагуудад)
  • Визний шаардлагад нийцүүлэн Виз мэдүүлгийн маягт, Бүрдүүлэх материалын жагсаалтыг тараах
  • Визний материалыг хүлээн авах (Паспорт болон бусад шаардлагатай бичиг баримтууд) 
  • Бүрдүүлж ирсэн бичиг баримтын бүрэн эсэхийг шалгах.
  • Виз мэдүүлэг болон үйлчилгээний хураамжийг авах
  • Солонгосын визний албан ёсны цахим хуудсанд виз мэдүүлэгчийн хувийн мэдээллийг оруулах
  • Виз мэдүүлэгчийн материалыг БНСУ-ын ЭСЯ-д хүргэж өгөх, гарсан хариуг хүлээн авах
  • Паспорт болон бусад нэмэлт бичиг баримтыг буцаан олгох (Виз мэдүүлэгчдэд болон Төлөөлөн гүйцэтгэх байгууллагуудад)  
  • Виз мэдүүлэгчийн болон БНСУ-ын ЗГ-ын шаардлагын дагуу бусад үйлчилгээг үзүүлэх

2024 оноос эхлэн Виз мэдүүлэх агентлагуудад өөрчлөлт орсон тул “Пасспортын буцаан олголт” дараах байдлаар явагдана.

2024 оны 1 сарын 2-ний өдрөөс эхлэн шинэ виз мэдүүлэх байгууллагууд үйл ажиллагаа явуулж эхэлсэн учир та 2023 онд виз мэдүүлсэн бол доор заасны дагуу одоо үйл ажиллагаа явуулж буй холбогдох байгууллагаас паспортоо авна уу.

  • 11, 12 сард хариу нь гарч Элчин Сайдын яамнаас агентлагуудад тараагдсан боловч виз мэдүүлэгч ирж аваагүй паспортууд
  • 2023 онд виз мэдүүлсэн, 2024 онд хариу нь гарах паспортууд хамаарна

2023 онд визний материал хүлээн авсан байгууллагууд

2024 онд паспорт буцаан олгох байгууллагууд

/шинэ виз мэдүүлэх агентлагууд/

A . Passport Express International   ▶

G (BORN FRESH LLC)

(+976)7702-0008, (976) 8510-0008

Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Их Монгол улсын гудамж 04, Их Наяд Зүүн өндөр, 1210, 1211 тоот

B. MIKA   ▶

E (FRONTIER JOURNEYS LLC)

(+976)  7588-7878

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Амар Ерөнхий сайдын гудамж, Lagshan office, 9 давхар, 920 тоот

C. Hang Mong Law   ▶

B (HANMAUM LAW LLC)

(+976) 7711-9114

(+976) 7709-9114

Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, их тойруу 87/1, "Эвэргүүд" 2 давхар 203 тоот

D. Chinggis Journey   ▶

D (GARNET OD LLC)

(+976) 7011-0030

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Залуучуудын өргөн чөлөө 21, 101 тоот

E. Mongol Namshin   ▶

2024 оны 2 сарын 13-ны өдрөөс

M. ДАТСУН

(+976) 7599-0505

Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Олимп хороолол, Сакура Тауэр 5 давхар 505 тоот

F. GH&F  ▶

F (G&SK CORPORATION LLC)

(+976)7722-7700

(+976)7722-7744

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Москва хороолол, Москвагийн гудамж, Драгон автобусны буудал, 4 давхар

G. Mongol News   ▶

C(BURYAT OMBOL LLC)

(+976) 7771-7111

Чингэлтэй дүүрэг, 2-р хороо, Жуулчин гудамж, Хишиг төв, 803 тоот

H. TECKM   ▶

J (Дидо ХХК Dido)

(+976) 7763 0000

Баянзүрх дүүрэг, 2-р хороо, "UB SUITES" зочид буудал 

I. Bambai Khurd  ▶

J (Дидо ХХК Dido)

(+976) 7763 0000

Баянзүрх дүүрэг, 2-р хороо, "UB SUITES" зочид буудал 

J. Dido   ▶

J (Дидо ХХК Dido)

(+976) 7763 0000

Баянзүрх дүүрэг, 2-р хороо, "UB SUITES" зочид буудал 

K. KVAC   ▶

KVAC

(+976) 7766-8888

Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Энгельсийн гудамж-2, Шинэ Сонголт барилга, 8 давхар, Монгол Улс, Улаанбаатар хот 14230

/Виз мэдүүлэх агентлагууд/ Тус холбоос дээр дарж Виз мэдүүлэх агентлагуудын мэдээллүүдийг харах боломжтой.

Виза Файндер

Виз мэдүүлэх материалын жагсаалт “Виза файндер”-т гарсан өөрчлөлтийг энд дарж татаж авна уу.

 

Визний шийдвэр хүлээх

Виз мэдүүлэх явцыг шалгахдаа БНСУ-ын виза портал (visa.go.kr)-ын виз мэдүүлгийн үйл явцыг шалгах, хэвлэх хэсэгт хандана уу.

  • Виз мэдүүлгийн үйл явцыг шалгах дээр дарж орсны дараа “Дипломат байгууллага” гэдгийг сонгоно.
  • Виз мэдүүлэгчийн паспортын дугаар, паспорт дээрх овог, нэр, төрсөн он сар өдрийг оруулж шалгана.

 

Виз мэдүүлгийн цаг авахад  үнэ төлбөргүй болохыг анхаарна уу.

KVAC-т виз мэдүүлэх бол зөвхөн цахим хаяг (kvacmninfo@iom.int) болон утсаар (+976) 7766-8888) холбогдон цагаа урьдчилан авна.  Виз мэдүүлэх цаг авахад ямар ч нэмэлт төлбөр шаарддаггүй ба хэрэв хэн нэгэн таньд цаг захиалж өгөн нэмэлт төлбөр төлөхийг шаардвал энэхүү хууль бус үйлдлийг бидэнд яаралтай мэдэгдэнэ үү. 

 

 

Хуурамч вэбсайтын талаар анхааруулах нь

Хуурамч вэбсайт болон визний сайтуудаас болгоомжилно уу. Солонгосын визний портал сайтыг дуурайсан хуурамч вэбсайт байгааг олж тогтоолоо. Визтэй холбоотой албан ёсны вэбсайтууд нь www.visa.go.kr болон Солонгосын виз мэдүүлгийн төвийн www.visaforkorea.mn болно.

 

Солонгосын виз гаргаж өгнө гэсэн нэрийдлээр 10 сая төгрөг нэхэмжилж буй залилангийн хэрэг гарч байна. БНСУ-ын ЭСЯ болон Солонгосын Виз Мэдүүлэх Төв нь тухайн залилан хийж буй этгээдүүдтэй ямар ч байдлаар хамтран ажилладаггүй болохыг анхаарна уу.  Солонгосын Виз Мэдүүлэх Төв -ийн үйлчилгээний хураамж 57000₮ болно.