Визний Маягт Татах

Визний төрлийг сонгон тохирох маягтыг татан авч хэрэглэнэ үү. Бичиг баримт бүрдүүлэхээс өмнө шаардлагатай мэдээллүүдтэй танилцана уу.

Маягтыг хар өнгийн балаар бөглөнө. 

Виз мэдүүлгийн маягт болон холбогдох бичиг баримтууд 

Ангилал

Маягтууд

Визний ангилал

Виз мэдүүлгийн маягт

Виз мэдүүлгийн маягт

Бүх

Виз мэдүүлгийн маягт – Зөвшөөрлийн бичигтэй (кодтой)

Бүх

Урилгын маягт

Урилга (Хувь хүн, байгууллага)

C-3, C-4, F-3, гэх мэт

Гэрлэлт цагаачлалын визтэй хүмүүсийн гэр бүлд зориулсан урилга

F-1-5

Урилга

F-2

Гадаад эхнэр/нөхрийн урилга

F-6

Бусад маягтууд

Эх орондоо нутаг буцахыг батлан дааж буй бичиг

C-3, C-4, F-3, гэх мэт

Товч намтрын маягт

D-2, D-4

Элсэлтийн зөвшөөрөл

D-4-3

Асран хамгаалагчийн батлан даах бичиг

D-4-3

БНСУ-ын иргэнийг ажилд авах амлалт бичиг

D-9

Ажлын байр хайх төлөвлөгөө

D-10

Батлан даах бичиг

F-1, F-2, F-6, гэх мэт

Уригчийн батлан даалтын бичиг

F-1-5

Хууль бусаар ажил хийхгүй байх амлалт бичиг

F-1-5

Гэрлэлтийн байдлын талаарх дэлгэрэнгүй анкет

F-2

Гадаад эхнэр/нөхөр-ийн гэрлэлтийн байдлын талаарх дэлгэрэнгүй анкет

F-6

Гадаад эхнэр/нөхөр, уригч талын гэр бүлийн орлогын байдлын мэдүүлгийн бичиг

F-6

Гэрлэлт цагаачлал визний шаардлагаас чөлөөлөгдөх хүсэлт

F-6

Бусад

Виз мэдүүлэгчийн зөвшөөрлийн хуудас

Бүх

Батлан даалтын бичиг (Батлан даах хугацаа: БНСУ-ын хилээр нэвтэрсэн өдрөөс эхлээд 2жил)

-

Итгэмжлэл

-

Визний ангилал тус бүрийн бүрдүүлэх бичиг баримт

Виз мэдүүлэгчдийн түгээмэл асуудаг визний төрлүүдийг доор жагсаалаа. Виз мэдүүлэхэд шаардлагатай материалуудын жагсаалтыг ЭСЯ-наас гаргасан “Виза файндер” дээр үндэслэн гаргасан ба манай веб сайтын мэдэгдэл хэсгээс татаж хэрэглэнэ үү. Нарийн мэдээлэл шаардлагатай тохиолдолд “Виза файндер”, Korea Visa Portal веб сайт болон HiKorea веб сайтаас авна уу.  

Хэрэв та дипломат/ албан паспорттай бол ЭСЯ-руу шууд холбогдоно уу.

Урт хугацааны виз мэдүүлсэн хүмүүс БНСУ-д очмогцоо Цагаачлалын албанд оршин суух зөвшөөрлийн үнэмлэхээ мэдүүлнэ үү.

Урт хугацааны виз - 90-ээс дээш хоног

Визний ангилал

Визний төрөл болон бүрдүүлэх бичиг баримт

Хамт оршин суух,  Байнгын оршин суух, Дагалдан, Дипломат болон гадаад улсын төрийн байгууллагын ажилтаны гэрт ажиллах.

F-1-9

Хилийн чанадад оршин суугч БНСУ иргэн (F-4) ангиллын визтэй иргэний эхнэр/нөхөр, насанд хүрээгүй хүүхэд

F-1-21

Солонгос дахь Дипломат байгууллагын ажилтны гэрийн үйлчлэгч(дипломат ажилтантай адил иргэншилтэй байх)

F-1-22~24

Хөрөнгө оруулагч болон мэргэжлийн боловсон хүчний гадаад гэрийн үйлчлэгч

F-2-2

Солонгос улсын иргэний Монгол улсын иргэншилтэй насанд хүрээгүй хүүхэд, эсвэл БНСУ-ын иргэнтэй гэрлэж дундаас нь төрсөн хүүхэд

F-2-3

Байнгын оршин суух виз (F-5) -тэй иргэний эхнэр/нөхөр

F-3-1

Дагалдан (D-1, D-2, D-4, D-5, D-6, D-7, D-9, E-1~E-7 ангиллын оршин суух эрхтэй иргэний эхнэр/нөхөр ба насанд хүрээгүй, гэрлээгүй хүүхэд)

Гэрлэлт цагаачлал

F-6-1

Солонгос иргэний эхнэр/нөхөр

Сургалт, Хэлний бэлтгэлд суралцах

D-2-1~4

Дипломын зэрэг, Баклаврын зэрэг, Магистрийн зэрэг, Докторын зэрэг

D-2-6

Солилцооны оюутан

D-2-8

Богино хугацааны сургалт 

D-4-1

Хэлний бэлтгэлд суралцах 

D-4-3

Ерөнхий боловсролын сургуульд суралцах

D -10

Ажлын байр хайх

 

БОГИНО ХУГАЦААНЫ ВИЗ – 90 хүртэлх хоног

Визний ангилал

Визний төрөл ба бүрдүүлэх бичиг баримт

Хэвлэл мэдээлэл

C-1

Богино хугацааны хэвлэл мэдээллийн ажилтан

Богино хугацааны зочлолт

C-3-1

Богино хугацааны урилгатай

C-3-4

Бизнес аялагч (ерѳнхий)

C-3-9

Энгийн аялагч

Эмчилгээ

C-3-3

Эмчилгээ

C-3-3 Multiple

Эмчилгээ Multiple 

Мэргэжлийн

C-4-5

Богино хугацааны ажилтан

Гэрлэлт цагаачлагчийн эцэг эх гэх мэт

F-1-5

Гэрлэлт цагаачлагчийн эцэг эх гэх мэт гэр бүлийн

 

Хэрэв та дээр заагдсанаас өөр ангиллын виз мэдүүлэх болон асууж тодруулах зүйл байх тохиолдолд Korea Visa Portal-д хандан мэдээлэл авах, эсвэл Солонгосын Виз Мэдүүлэх Төв-тэй доорх хаягийн дагуу холбогдох боломжтой. 

* Дараах ангилалын виз мэдүүлэх тохиолдолд хөнгөвчилсөн нөхцөлөөр болон олон удаагийн нэвтрэх эрхтэй виз хүсэх боломжтой.

  • Богино хугацааны нийтлэг (C-3-1)
  • Богино хугацааны бизнес (C-3-4)
  • Энгийн аялал жуулчлал (C-3-9)

Хөнгөвчилсөн болон Олон удаагийн нэвтрэх эрхтэй виз мэдүүлэхэд хамрагдах нөхцлүүдийн талаар болон бүрдүүлэх бичиг баримтын мэдээлэлтэй доорх линкээр танилцана уу.

Визний Маягт Бөглөх Зааварчилгаа

Доорх хүснэгтэд байгаа “Виз мэдүүлэх маягтыг бөглөхдөө анхаарах зүйлс”, “Цээж зургийн шаардлага” болон “Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт”- тай сайтар танилцана уу.

Виз мэдүүлэх маягтыг бөглөхөд анхаарах зүйлс
  • Виз мэдүүлэх маягтыг хар өнгийн үзгээр Англи эсвэл Солонгос хэлээр бөглөнө. Монгол болон бусад хэлээр бөглөсөн тохиолдолд хүлээн авах боломжгүй.
  • Виз мэдүүлэх маягт нь А4 цаасан дээр нэг талаар хэвлэгдсэн байх ба хоёр талаар хэвлэж бөглөсөн тохиолдолд дахин бөглөх шаардлагатай.
  • Визний зөвшөөрлийн код авсан тохиолдолд БНСУ-ын Хилийн шалган нэвтрүүлэх албанаас авсан зөвшөөрлийн хуудсыг хэвлэж хавсаргах ба зөвшөөрлийн дугаарыг визний маягтад тодорхой бичих шаардлагатай.

Энд дарж “Виз мэдүүлгийн маягт (дугаар 17)”-г хэрхэн бөглөх заавартай танилцана уу.

Энд дарж “Зөвшөөрлийн бичигтэй (кодтой) визний маягт (дугаар 21)”-г хэрхэн бөглөх заавартай танилцана уу.

Өргөдлийн маягт дээр бичигдсэн доорх мэдэгдлийг анхааралтай уншиж танилцана уу.

  1. Анкет бөглөх явцад нэмэлт зай шаардлагатай бол тусад нь цаасан дээр тэмдэглэж өгч болно эсвэл шаардлагатай нэмэлт материалуудыг хавсарган өгөх.
  2. Солонгос улсад зорчих виз авсны дараа, визтэй паспортоо алдах/гэмтээх эсвэл шинээр паспорт авсан бол өөрийн шинэ паспортны мэдээллээ визний төвд хандан мэдээллэнэ үү.
  3. Виз гарсан ч хилээр нэвтрэхэд ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд БНСУ-д зорчих боломжгүйг анхаарна уу.
  4. БНСУ -ын цагаачлалын хуулийн 9(1)  дүгээр зүйлийн дагуу С ангиллын визтэй хүн БНСУ -ын хилээр нэвтэрсний дараа визний ангиллаа өөрчилж болохгүйг анхаарна уу.
  5. Хэрэв виз мэдүүлэхэд худал мэдүүлэг өгөх болон хуурамч бичиг баримт мэдүүлсэн нь илэрвэл визний зөвшөөрөл болон оршин суух зөвшөөрлийг түдгэлзүүлэх ба эрүүгийн хариуцлага хүлээн, БНСУ-ын хилээр нэвтрэх эрхгүй болохыг анхаарна уу.
  6. Виз мэдүүлэхэд шаардлагатай материалуудыг бүрэн мэдүүлээгүй тохиолдолд хүлээн авахыг хойшлуулах эсвэл хүлээн авахгүй байх боломжтойг анхаарна уу.
  7. Визний хариуг интернетээр “Korea Visa Portal” -веб сайтаар шалгах. Виз татгалзсан хариуг бичгэн хэлбэрээр авах бол дипломат төлөөлөгчийн газар биечлэн очиж хүсэлт гаргана уу. (энд дарж заавартай танилцана уу.)
Цээж зургийн шаардлага

Виз мэдүүлгийн маягтад ашиглах цээж зураг нь БНСУ-ын Хууль зүйн яамнаас гаргасан дараах шаардлагыг хангасан байх шаардлагатай. Хэрэв таны цээж зураг доорх шаардлагыг хангаагүй тохиолдолд Солонгосын Виз Мэдүүлэх Төв (СВМТ) болон албан ёсны төлөөлөн гүйцэтгэх байгууллагаас шаардлага хангасан цээж зургийг ахин авахуулахыг шаардах эрхтэй болно.

  • Виз мэдүүлэх өдрөөс 6 сарын дотор авахуулсан байх.
  • Хэмжээ 3.5 Х 4.5 cm.
  • Цагаан болон цайвар шаргал дэвсгэртэй байх.
  • Эгц урагшаа харсан байх.
  • Нарны шил болон малгай өмсөхгүй, нүд чихээ ил гаргасан байх.
Виз мэдүүлэх бичиг баримт бүрдүүлэхэд анхаарах зүйлс
  • Гадаад паспортын эх хувь болон 1 хувь хуулбарын хамт мэдүүлэх ба гадаад паспортын хүчинтэй хугацаа хилээр нэвтрэх өдрөөс хамгийн багадаа 6 сараас дээш үлдсэн байх.
  • БНСУ-с авах албан ёсны бичиг баримтууд виз мэдүүлэх өдрөөс 3 сарын дотор авсан хүчинтэй бичиг баримт байх.
  • Монгол улсаас авах иргэний бүртгэл мэдээлэлтэй холбоотой бичиг баримтууд виз мэдүүлэх өдрөөс 45 хоногийн дотор хүчинтэй.
  • Монгол хэл дээрх бүх бичиг баримт солонгос хэлрүү орчуулагдсан байх шаардлагатай. (Нийгмийн даатгалын лавлагаа, банкны гүйлгээний хуулга болон дансны тодорхойлолтыг орчуулах шаардлагагүй).
  • БНСУ-ын ЭСЯ нь виз мэдүүлэгчээс нэмэлт бичиг баримт шаардах эсвэл шаардлагатай тохиолдолд ярилцлага хийх эрхтэй юм. Энэ тохиолдолд БНСУ-ын ЭСЯ-ны консулын хэлтэс эсвэл СВМТ болон албан ёсны төлөөлөн гүйцэтгэх байгууллагаас виз мэдүүлэгчтэй утсаар холбогдож ярилцлагын хуваарь зэрэг холбогдох мэдээллийг өгөх болно.
  • БНСУ-ын хилийн шалган нэвтрүүлэх хууль болон холбогдох хууль журамд үндэслэн виз татгалзсан хариуг зөвхөн бичгээр мэдэгдэх боломжтой. БНСУ-ын ЭСЯ болон СВМТ, албан ёсны төлөөлөн гүйцэтгэх байгууллагаас виз татгалзсан шалтгааны талаар утсаар болон амаар тайлбар хийх боломжгүй бөгөөд зөвхөн албан ёсны цахим хаяг Korea Visa Portal болон Визний явцаа шалгах хэсгээс шалгах боломжтой.